Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн ээлжит XI хуралдааны 04 дүгээр тогтоолоор “Орон нутгийн боловсон хүчнийг бэлтгэх, дэмжих” хөтөлбөр батлагдан гарсан. Төрийн албаны шинэчлэл, гүйцэтгэлд суурилсан бүтээлч байдал, чадварлаг, тогтвор суурьшилтай ажиллах орон нутагт нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд тухайн сумаас их, дээд сургуульд суралцагч оюутан, орон нутагт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид, удирдах албан тушаалтнуудын давтан мэргэшүүлэн сургах, чадавхжуулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж, шаардлагатай мэргэжлийн сул ажлын байрыг богино хугацаанд боловсон хүчнээр хангах, тогтвортой ажиллуулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэхүү хаталбөрийн зорилго оршино. Хөтөлбөр нь дор дурьдсан мэргэжлээр суманд тогтвортой 5-аас дээш жил ажиллах гэрээ байгуулсан оюутанд, сургалтын тэтгэлэг, төрийн албан хаагчдад нийгмийн баталгааг хангах хэлбэрээр олгогдоно. Үүнд:
1. Их эмч, эх баригч, эмнэлгийн мэргэжилтэн
2. Математикийн багш, сэтгэл зүйч
3. Малын эмч, мал аж ахуйн мэргэжилтэн, зоо техникч
4. Хүнсний технологич, эрүүл ахуйч
5. Банк санхүү, нягтлан бодох бүртгэл, мэргэшсэн нятлан бодогч
6. Барилга, зураг төсвийн инженер, мэргэжилтэн
7. Ойн инженер, байгаль орчин, газар тариалангийн мэргэжилтэн
8. Сосл урлагын салбарын мэргэжилтэн
9. Программ хангамжийн инженер, техникч
10. Аялал жуулчлалын салбарын мэргэжилтэн.
Хөтөлбөрт хамрагдах нэн шаардлагатай, хүний нөөцийн дутагдал үүссэн мэргэжлийг жил бүр тодотгож байна.