Тасгийн танилцуулга.
2024-10-16 16:47:23,   213

ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдын хэвийн тогтвортой ажиллах нөхцөл бололцоог хангах үүрэг бүхий нийтлэг үйлчилгээний тасгийг Тамгын газрын даргын 2014 оны 02 сарын 12-ны өдрийн А/16 тушаалаар баталсан.

Тасгийн даргаар:    ЗДТГ-ын нярав, Архив бичиг хэргийн эрхлэгч ,  үйлчлэгч, галч манаач нараас бүрдэнэ.

ЗДТГ-ын нярав нь: ННБ- ийн тухай, бусад хууль тогтоомж, заавар журам стандартын дагуу байгууллагын албан хаагчдын эд хөрөнгө бусад холбогдох материалыг тасралтгүй хангах, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн өмчийн хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан, анхан шатны бүртгэлийг үйл ажиллагаандаа мөрдөж үр дүнг улирал тутам тайлагнаж ажиллаж байна.Тус албан тушаалд 1992-1993 онд Баяа овогтой Сүрэнхор 2012-2013 онд Эрдэнэ-Очир овогтой Одгариг, 2013-2017 онд Бямбахишиг овогтой Ганзориг  2018-2023 онд Эрдэнэсайхан овогтой Цолмонгэрэл, 2024 оноос Ж. Эрдэнэхүү  ажиллаж байна.  

Архив бичиг хэргийн эрхлэгч: Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг заавар, журмын дагуу хөтлөн явуулах, холбогдох хууль тогтоомж, стандартыг мөрдүүлж ажиллах, хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах, арга зүйн удирдлагаар хангах, удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах зорилготой. Тус албан тушаалд 1992-2007 онд Цэвээндэндэв овогтой Цэрэнбалжид 2008-2010 онд Ц,Цогзолмаа 2010-2012 онд Янжмаа  овогтой Буянзаяа, 2013 оноос одоог хүртэл Ц,Цогзолмаа ажиллаж байна.

Үйлчлэгч : ЗДТГ-ын байр,  бие засах газар, гадна талбайн цэвэрлэгээ үйлчилгээг эрүүл ахуй, халдваргүйжлийн дүрэм зааврын дагуу чанартай стандартын шаардлагад нийцүүлэн хийх, албан хаагчид ажиллах тав тухтай орчинг бүрлүүлэх хэвлэл мэдээллийг албан хаагч, аж ахуйн нэгж байгууллагад түргэн шуурхай хүргэх, хурал болон сургалтын зар мэдээг тухай бүрд нь хүргэж ажиллана. Тус албан тушаалд 1992-2021 онд Эрдэнэ-Очир овогтой Чулуунцэцэг, 2021 одоог хүртэл Б. Ганчимэг ажиллаж байна. 

Галч манаач: Албан байгууллага, аж ахуйн нэгжийн байр, агуулах, хашаа бусад обьектыг манах, халдлагаас хамгаалах, халдлагыг зогсоох, халдлага, зөрчлийн талаар хариуцсан алба, ажилтан болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх. Өөрийн хамгаалалтанд байгаа эд хөрөнгө, бусад зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах, сонор сэрэмжтэй, шийдвэрийн шуурхай гаргаж ажиллах, түүнчлэн манаж байгаа обьектод гадны хүн, тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй оруулахгүй, гаргахгүй байх. Ялангуяа эд хөрөнгө гаргах асуудлыг хариуцдаг. Тус албан тушаалд 1992-1993 онд Жамц овогтой Эрдэнэхүү, Намжил овогтой Нямдаваа,  1992-1999 онд Даваажав овогтой Дагвасүмбэрэл, Дугаржав овогтой Батбаяр, Ганбаатар овогтой Ганхуяг, Д. Хадбаатар, Мишийтэг овогтой Дүүрэн,  Нямдаваа овогтой Цэрэнхүү,  Цэдэв овогтой Батбаяр, Зина овогтой Баярмагнай, Зина овогтой Отгонбаяр, Мишийтэг овогтой Батбаяр, Пүрэвжав овогтой Дэлгэрсайхан  нар ажиллаж байсан бол 2010 оноос одоог хүртэл Бадарч овогтой Гантулга, 2022 оноос Ц. Өлзий-Очир, Ц. Ганпүрэв, Б. Эрдэнэбат нар ажиллаж байна.

            ЗДТГ-ын жолооч: Байгууллагын үйл ажиллагааг гүйцэтгэхэд машин техникийн бүрэн бүтэн, бэлэн байдлыг хангах, хэлтсийн даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; Тус албан тушаалд С. Эрдэнэсан,  Б. Сүрэнхор, Д. Гал-Эрдэнэ, Б. Лхагваа, 2020 оноос М. Батбаяр  ажиллаж байсан.

 

2024-10-16 16:47:23