Байгууллагын танилцуулга.
2024-10-17 09:44:03,   163

              Сумын соёлын байгууллагын үндэс суурийг 1930-аад онд ажиллаж байсан  улаан гэр  тавьсан бөгөөд 1940-өөд оны дунд хүртэл тасралтгүй ажил үүргээ гүйцэтгэж байгаад 1960-аад оны эхээр 100 хүний суудалтай шинэ улаан буланг ашиглалтанд оруулж олон түмний дунд клүб болон өргөжсөн. Клүб нь 2000 мянга шахам номтой, номын сан уншлагийн танхимтай нүүдлийн кино цэгтэй болсон байна. .Клүб нь өнгөрсөн 80 шахам жилийн хугацаанд улаан гэр , клүб, соёл гэгээрлийн төв, соёлын төв гэж нэрээ хэд хэдэн удаа сольж ирхэдээ ард олондоо соёл урлаг уран сайхныг түгээж соёлжуулах, гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэн олон нийтийн ажлын хүрээгээ тэлсээр ирсэн түүхтэй юм. Соёлын тухай хууль төрөөс соёлын талаар баримтлах  бодлогын дагуу 2007 онд соёлын төв болон өргөжин 5-н орон тооны бүтэц бүрэлдхүүнтэй болсон байна.Үүнд: Соёлын төвийн эрхлэгч, Дуу хөгжмийн багш, Бүжгийн багш, Номын сан-мэдээллийн ажилтан, Үйлчлэгч  гэсэн 5н хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байна.Соёлын төвийн дэргэдэх Улаан сарнай-2 бүжгийн дугуйлан хичээллэж байна.Соёлын төвөөс “Эрийн хийморь” морьны дууны наадам, “Монгол бөхийн баяр”зэргийг эвент арга хэмжээ болгон тасралтгүй зохион байгуулж байна.Мөн “Малчид дуулж байна”, “Дэлгэр зун”, “Мөнгөн өвөл”, Алтан сүх- Мөнгөн хувин” “Яргуй”хүүхдийн урлагийн бага наадам  зэрэг бага наадмуудыг жил болгон амжилттай зохион байгуулсаар байна.Хөвсгөл аймгийн Соёлын байгууллагуудын ажлын үзүүлэлтээр 2021, 2022, 2023 онуудад 1, 2, 3-р байр эзэлсэн амжилттай. Соёлын төв нь 2023 онд 100 гаруй нэр төрлийн соёл урлагийн үйлчилгээг давхцсан тоогоор 7968 хүнд үйлчилгээ үзүүлсэн бөгөөд үүнээс том хүн 4740 , хүүхэд 3134 хамрагджээ.

2024-10-17 09:44:03