Тасгийн танилцуулга.
2024-10-16 16:35:25,   281

Санхүүгийн алба нь МУ-ын Засгийн газрын 2014 оны 10  дугаар сарын 11-ны 326 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд сумын  төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, хуваарилалт, төрийн сангийн зарлага, санхүүжилтийг гүйцэтгэх, төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, төсвийн байгууллага, аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг . Санхүүгийн алба албаны дарга, төсөв төрийн сангийн мэргэжилтэн, татварын байцаагч, нягтлан бодогч нараас бүрдэнэ.

Санхүүгийн албаны дарга: Төсөв санхүүгийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангаж сумын төсөвт байгууллагын төсвийн орлого, зарцуулалтын үйл ажиллагаа, төрийн болон орон нутгийн өмчийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих удирдлагад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж бодит мэдээ мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Санхүүгийн албаны даргаар 2014-2019 онд Б. Тэгшжаргал,  2019-2022 онд Ц. Ундармаа, 2022 оноос О. Лхампүрэв ажиллаж байна.

Төсөв төрийн сангийн мэргэжилтэн:  Нутаг дэвсгэрийн хэмжээнд төсөв санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх төсвийн байгууллагуудад төрийн сангийн үйлчилгээ үзүүлэх, статистик мэдээллийг хариуцан ажиллаж байна. Төсөв төрийн сангийн мэргэжилтэнээр Ц. Ундармаа,  Б. Довчиндорж, 2009-2010 онд Н. Мягмарсүрэн, 2011-2014 онд Б. Тэгшжаргал, 2015-2016 онд Э. Одгариг, 2017-2019 онд Ц. Ундармаа, 2020-2022 онд  Д. Загдсүрэн, 2022 оноос Н. Ганчимэг  ажиллаж байна. 

.         Татварын байцаагч:  Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, улс орон нутгийн төсвийн татварын орлогыг төлөвлөх, гүйцэтгэлийг хангуулах, татвар хураах татварын өр барагдуулах ажлыг зохион байгуулах үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Татварын байцаагчаар 1992-2009, С. Эрдэнэцэцэг, 2010 оноос одоог хүртэл Г. Нандинчимэг ажиллаж байна.

            Нягтлан бодогч: Төсвийн байгууллагад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээ хүргэх, Нягтлан бодох бүртгэлийн өгөгдөл мэдээллийг судалж шинжлэн   Нягтлан бодогчоор 1992-1995 онд Д. Таня, 1996-1997 онд Н. Баасанбаяр, 1998-2007 онд Ц. Ундармаа, 2008-2011 онд Б. Тэгшжаргал, 2011-2013 онд Т. Төмөржаргал, 2014 онд Э. Одгариг, 2015-2018 онд Б. Золжаргал, 2019 оноос Ц. Отгон-Өлзий, 2024 оноос Э. Цолмонгэрэл нар  ажиллаж байна

2024-10-16 16:35:25