Байгууллагын танилцуулга.
2024-10-17 17:15:48,   374

         Хөвсгөл аймгийн Цагаан-үүр сумын хүний эмнэлэг нь анх 1936 онд “Сувилагчийн газар”нэртэй байгуулагдаж анхны даргаар Лхамжавыг томилж 2 өрөө бүхий дүнзэн байшинд үйл ажиллагаагаа эхэлжээ. Анхэы сувилагчийн үндсэн үүрэг нь европ эмнэлгийн ач тусыг ард иргэдэд ойлгуулах, халдварт өвчнийг илрүүлэн эмнэх,ариун цэврийг эрхэмлэх явдал байлаа. 1937 онд хоёр орон тоотой болж анхны санитарчаар Хасын Цэрэн ажиллах болжээ. Сумын “Сувилагчийн газар” үүрэг зорилгоо богино хугацаанд сайн биелүүлж,ард түмний талархал хүндэтгэлийг хүлээж чадсан тул 1940 онд  хүний бага эмчийн салбар болгон өргөтгөж, анхны эрхлэгчээр үндэсний ууган бага эмч нарын нэг Ч.Чойдашийг  томилжээ. Анхны салбарт сестра Ж.Сүрэн,Н.Сэнгэдорж,санитарч Х.Цэрэн нар ажиллаж ,тэр үеийн нийгэмд түгээд байсан яр өвчнөөс сэргийлэх явдал шинэ эмнэлгийн туйлын зорилт байжээ.1942 онд 5 ортой больницын барилга, амбулторийн хамт барьж ашиглалтанд оруулжээ.Сумын бага эмчийн салбарт Ч.Чойдашаас гадна бага эмч Долгоржав, эх баригч эмч Л.Мааний У.Палан, Т.Пүрэв, Д.Дорж, Х.Цэдэв, Р.ЦэрэнОчир, Н.Амраа, Я.Магсарбууч, Ш.Халтар нар ажиллаж  байлаа. 1964 онд их эмчийн салбар болон өргөжиж анхны эрхлэгч эмчээр их эмч Ц.Хоролдорж томилогдон ажилласнаас хойш Б.Шархүү, Л.Сэмжид н.Гунгаа, Н.Лхагва, Б.Буянжаргал Р.Түмэнжаргал, Ж.Алтанцэцэг нар ажиллаж байсан ба одоо Эрүүл Мэндийн төвийн даргаар Т.Анхжаргал ажиллаж байна.Анх 1970 онд дуудлагын авто машинтай болж анхны жолоочоор Д.Амгалан ажиллаж байжээ. Улмаар хөдөө багуудад бага эмчийн салбарууд байгуулагдаж эхлэн 1970-1975 онуудад багийн эмнэлэг байгуулагдсан байна. Улмаар ДЭМБ-аас зарласан Хүүхдэд ээлтэй эмнэлгийн болзлыг хангаж 1992 онд Хүүхдэд ээлтэй эмнэлэг болов.2010 оноос эхлэн сумын эмнэлгийн статус шинэчлэгдэн ЭМТ болсон ба 2 их эмч ,16 тусгай мэргэжилтэнтэй, 11 туслах ажилтантай  хэвтэн эмчлүүлэх 10 ортой жилд 250 гаруй хүнийг хэвтэн эмчлүүлэн  4 багийн 2500 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна.

Манай хамт олон:

  • 2010 онд Оны шилдэг эмнэлгээр 3-р байр
  • 2013 онд Аймгийн шилдэг эрүүл мэндийн төвөөр тэргүүн байр
  • 2014 онд Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд 3-р байр
  • 2015 онд Аймгийн шилдэг эрүүл мэндийн төвөөр тус тус шалгарч үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
2024-10-17 17:15:48