Эх дэлхийн өнцөг булан бүрээс өргөө цагаан гэрээсээ сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийг хөтлөлцөж, хамтран шийдвэрлэх боломжтой цахим ертөнцөөр Цагаан-Үүр нутгийнхаа уугуул, суугуул болон сэтгэл зүрхээрээ хамт байдаг ард иргэд, хөдөлмөрчид та бүхнийхээ амрыг эрж мэндчилж байна.
2024 онд явагдсан нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох 9 дахь удаагийн сонгуулиар түмэн олныхоо итгэлийг хүлээн сонгогдсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, гүйцэтгэх Засаглалын байгууллагууд маань хамтран ард иргэдийнхээ идэвх оролцоонд түшиглэн ил, тод, нээлттэй, шууд ардчилалыг бий болгож, олон нийтийн хүсэл сонирхолд тулгуурлан орон нутгийн хөгжлийн ойрын ба хэтийн төлөв, байгаль орчныг хамгаалах, ард иргэдийн аятай тухтай, эко орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хүний хөгжлийг хангахын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Хойшид төрөлх нутгийнхаа хөгжилд илүү ихийг бүтээж, ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх түүхэн шийдвэрүүдийг гаргаж амжилттай хэрэгжүүлэхэд төрөлх нутгийнхаа ахан дүүс та бүхний үнэтэй саналыг хүлээн авч сэтгэл зүтгэл нэгтэйгээр хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.