Тасгийн танилцуулга.
2024-10-16 16:38:25,   213

Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах байглийн нөөцийн менежментийг хэрэгжүүлж байгалын нөөцөөс орох орлого татварыг бүрдүүлж төрийн хууль тогтоомж түүнтэй адилтгах албан бичиг журмыг хэрэгжүүлж ажиллах иргэдэд сурталчилан таниулах байгаль орчны эсрэг гэмт хэргийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх ажлыг хариуцан ажиллаж байна. Тасгийн бүрэлдэхүүнд Орлогч дарга, Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагч, Газрын даамал, Хог хаягдлын олон нийтийн байцаагч нараас бүрдэнэ.

Орлогч дарга буюу Тасгийн дарга: Нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг өөрчлөн сайжруулж, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд Засаг даргад дэмжлэг үзүүлэх төрийн байгууллагад арга зүйн зөвөлгөө өгч Байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасгийгн даргын үүргийг хариуцан ажиллаж байна. Засаг даргын орлогчоор 1991-1993 онд  Д.Нямжав, 1993-1994 онд Д. Эрдэнэдаваа, 1994-1995 онд З. Лхагваа, 1995-1996 онд С. Шагдарсүрэн, 1997-1998 онд Г. Отгончимэг, 1998-1999 онд Б. Цэцэндулам, 2000 онд  Ц. Ундармаа, 2001 онд В. Даянжалба, 2001-2009 онд Б. Довчиндорж, 2009-2012 онд Т. Ханддорж, 2012-2016 онд Ж. Эрдэнэхүү, 2016 оноос одоог хүртэл Ш. Пүрэвдаваа  ажиллаж байна.

Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн: Байгаль орчныг хамгаалах багц хууль, Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган  шийдвэрлэх тухай, Захиргааны ерөнхий хууль болон холбогдон гарсан стандарт, журмын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах, эрслээс урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.  Байгаль орчны хяналтын улсын байцаагч хэмээх албан тушаалд 1991 онд Б. Довчиндорж, 1992-2021 онд Б. Ганбат, 2021 оноос Ж. Мөнх-Эрдэнэ  ажиллаж байна.

Байгаль хамгаалагч: Хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, зөрчлийг арилгуулах, байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх , өсгөх арвижуулах ажлыг зохион байгуулах, байгалийн баялгийн болон байгаль орчны төлөв байдлын өөрчлөлтөнд ажиглалт хийж, байгаль орчны мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг харицан ажиллаж байна.  Байгаль хамгаалагчаар ажиллаж байсан иргэд н. Жаргал, Д. Цэрэндорж, н. Чачимба, н. Боорой,  Д.Цэрэндорж Давга С. Шагдар С.Билгээ Н. Даваасүрэн Р. Батчулуун С. Дамдин, Б. Ганбат,   Д. Дашмаа,      Н.Төмөр, С.Мөнхбаяр, Б.Төмөрбаатар, Б. Базарсад, Ц.Галт, Б.Довчиндорж,  Ц. Пүрвээ,  Д. Занданбал,  Л. Батбаатар, Э. Сайнбаяр,   Ж. Мөнхэрдэнэ , Э. Одгариг  нар ажиллаж байна.

Газрын даамал:  Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодизи зураг зүй, газар зохион байгуулалт, орон зайн мэдээллийн менежмент, хот байгуулалтын кадастрын үйл ажиллагааг хариуцан ажиллаж салбарын холбогдох хууль тогтоомж тэдгээртэй холбогдох эрх зүйн актуудын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Газрын даамал албан тушаалд 1998-2000 онд Б. Ганбат, 2001-2007  Д. Дашмаа, 2007-2016, онд Л. Одбаяр, 2016 онд Б. Өлзийбаатар, 2017-2018 онд Г. Балжинням, 2019 онд 3 сар М. Цэрэндэжид, 2019-2020 онд  П. Мөнхзул 2020 оноос Д. Болор-Эрдэнэ  ажиллаж байна.

2024-10-16 16:38:25