1935-1936 онд Хөвсгөл аймагт ардуурдын хөрөнгөөр 10 гаруй сайн дурын бага сургууль байгуулагдсаны нэг нь Цагаан-Үүрт 1935 онд байгуулагдаж анхны захирал нь С. Чойжамц, тэр үеийн эрхлэгч Ц. Буджав, нийт 4 бүлэг хичээллэж, сургууль 4 орон тоотойгоор анхныхаа үйл ажиллагагаа эхлүүлж байсан.
1950 –аад оны дунд үеэс мэргэжлийн багш нарын хүрэлцээ хөдөө орон нутагт сайжирч 1954 онд багш нарыг аттестатчилах ажил явагдсанаас боловсролгүй багш нарыг яөлөөлж өөр ажилд шилжүүлэх болсноор сургалтын чанарт өөрчлөлт орж сургуулийн насны хүүхдийг үндсэнд нь суралцуулах боломжтой болсон.
1958-1959 оны хичээлийн жилээс тус сургуулийг 7 жилийн сургууль болгосон юм. Энэ үеийн сургуулийн захирал Д. Дансран, хичээлийн эрхлэгчээр Б. Нацагдорж нар 6 багшийн хамт ажиллаж, 216 сурагчийг 6 анги бүлэгтэй хичээллүүлж эхэлсэн байна.
1959-1967 онуудад сургуулийн захирлаар Т. Сосорбарам, хичээлийн эрхлэгч Д. Доржханд , багш Мягмар, Соном, Бямбаа, Доржсүрэн, Б. Мяхуул Чимэдцэрэн, Д. Рослоов, Галдан, Норжмоо, Жамсран нар ажиллаж жил бүр дунджаар 10 орчим багш, 10-аад анги бүлэгтэй хичээллэж 1964 оноос эхлэн 150 орчим хөвгүүд охидыг 7 жилийн боловсролтой болгожээ.
1968-1990 оны хичээлийн жилд тус сургуулийг хөдөлмөр политехникийн 8 жилийн сургууль болгон өргөжүүлэх шийдвэр гарсан захирлаар З. Ламжав, 24 багш, 270 сурагч , 15 ажилчидтай үйл ажиллагаа явуулж байсан.
1974-1991 оноос эхлэн сургуулийн захирлаар С. Пүрэвжав, хичээлийн эрхлэгчээр Д. Дамдин, 8 жилийн дунд сургууль, нийт 28 багш, ажилчинтай, 158 сурагчидтайгаар хичээлийн үйл ажиллагаа явуулж байсан.
2005 онд Манай сургууль Монгол Улсын хөдөлмөрийн баатар гавьяат жүжигчин дархан аварга Д. Дамдингийн нэрэмжит сургууль болсон.
1997-1999 онд сургуулийн захирал М. Морхоон 2 жил, хичээлийн эрхлэгчээр Д. Энхээ, 3 жил,
2005-2013 онд хүртэл А. Раднаабазар , сургалтын менежерээр Г. Цэрэнбаяр нар , нийт 38 багш ажилчидтай, нийт сурагч 360 сурагчтай,
2013-2017 онд сургуулийн захирал Б. Ганзориг , сургалтын менежер А. Раднаабазар , нийт 58 багш ажилчидтай, сурагчдын тоо 509 ,
2017-2024 оноос одоог хүртэл сургуулийн захирал А. Раднаабазар, сургалтын менежер Ц. Саранцэцэг , нийт багш ажилчид 70, сурагчдын тоо 609, нийт 21 бүлэгтэй үйл ажиллагаагаа явуулж байна .