Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн: Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын генетик нөөцийг ашиглах, хамгаалах сайжруулах, мал үржлийн ажил үйлчилгээ, бүртгэлийг зохион байгуулах, сурталчлах, тайлагнах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэлийн стандартыг хангуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг ханган гүйцэтгэлийн үр дүнг хариуцан ажиллаж байна. Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын байцаагч Ц. Чимэдцэрэн 2010 оноос хойш ажиллаж байна.
Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч: Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн мал, амьтны өвчнийг оношлох, эрүүлүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх талаарх хууль, тогтоомж, стандарт, хорио цээрийн арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих ажлыг сумын хэмжээнд зохион байгуулж, эмийн зохистой хэрэглээнд хяналт тавьж, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, хорио цээрийн баталгаажуулалтыг хангуулах үүргийг хариуцан ажиллаж байна. Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаар 2019 оноос Э. Цэцэнгэрэл ажиллаж байна.
Бэлчээр газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн: Хүнс, худалдаа, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль тогтоомж бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, хүнсний аюулгүй байдалд хяналь тавьж иргэн ААН-д мэргэжлийн арга зүйн зөвөлгөө өгөх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих үүргийг хариуцан ажиллаж байна. Бэлчээр газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн 2010-2014 онд Б. Очмаа, 2014-2017 Ц. Чимэдцэрэн, 2020 оноос З. Ариунзаяа ажиллаж байна.