Үржлийн шилмэл сүрэг хоршоо болон Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын байгуулсан №ХӨАЦҮСЗДТГ/20240202022 дугаартай “Малын үүлдэр угсааг сайжруулах (уялган баг) зохиомол хээлтүүлэг- герефорд тендерийн гэрээ” -ний дагуу тус сумын “Уялган” багийн 19 малчин өрхийн Монгол үүлдрийн 52 толгой үнээнд махны чиглэлийн Герефорд үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлгийг амжилттай хийж дуусгав. Зохиомол хээлтүүлэг хийлгэхээр малчдын ирүүлсэн зарим үнээ нь тарга хүчээр хангалттай биш, зарим тохиолдолд үржлийн эмгэгтэй байж мэдэх зэрэг шалтгааны улмаас хээл авалтын үр дүнг бууруулж байсан боловч нийт хээл авалт 82,9 хувь, зохиомол хээлтүүлгээр хээл авсан дүн 80,0 хувьд хүрсэн байна