Зуун салаа мод
2024-10-17 16:11:44,   203

     Нэг л үндэснээс 100 салаа мөчир ургасан мод Монголд одоогийн байдллаар хоёрхон байдаг. Түүний нэг нь Архангай аймгийн Чулуут голын хавцалд “Зуун салаа мод” гэж нутгийн олон шүтэж хүндэтгэж ирсэн өвөрмөц тогтоцтой мод байдаг. Нөгөө нь манай нутагт сумын төвөөс таван км орчим зайд байдаг. Уг мод нь ганцхан үндэснэээс салаалсан маш олон мөчиртэй бөгөөд нийтдээ зуун салаа гэж нэрийдэн нутгийн иргэд энэхүү модыг чин сэтгэлээсээ шүтэж чадвал хүсэл биелдэг хэмээн  машид хүндэтгэн дээдэлж сүү цайныхаа дээжийгөргөн хүслээ шинвнэсээр иржээ. Монголчууд бид эртнээс сонин чамин тогтоцтой уул хад, ургамал модыг хүндлэн шүтсээр ирсэн заншилтай. Энэ ч утгаараа зуун салаа модыг ээж мод, хүсэл биелүүлэх ид шилтэй мод хэмээж аян замын хүмүүс залбирч, мөргөдөг шүтээн газар болжээ. Он цаг улиран одовч, зуун салаа мод өнгө жавхаа нэмэн, өнө мөнхөд сүндэрлсэнэр байна.

2024-10-17 16:11:44