СУМЫН СҮЛДНИЙ БЭЛЭГДЭЛИЙН ТАЙЛБАР
2024-10-17 11:14:01,   78

      Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван үедээ галын дөл мэт мандан бадарч, наран саран мэт мөнхөд илч гэрлээрээ өргөн түмнээ ивээж, мөнх хөх, цэлмэг тэнгэр шигээ урт удаан амгалан тайван оршин байхыг бэлэгдэв. Цаст сарьдаг, ноён оргилууд болон цэнхэртэн харагдах уулс ой модод шигээ элбэг баян, даяар монголд нэр нь түгсэн алдарт гурван аваргаа номин ногоон өргөн уудам газар дэлхийдээ эд хаваа гайхуулсан хүчит бөхийн залгамж халаа нь үргэлжид ундарч байхыг бэлэгдэн байрлуулав. Эвлэлдэн нэгдсэн гурван загас нь ажилсаг хөдөлмөрч Буриад, Урианхай, Халх түмний өнөр өтгөн, сонор соргог байдлыг илэрхийлэх ба мөн үндсэн гурван өнгө болох улаан, хөх, шар /эцэг/ өнгө нь цагаан /эх/ өнгөтэй сүлэлдэж энэ дэлхийн бүх өнгийг үүсгэх ба энэ нь нийт зон олноо илэрхийлнэ. Усан хээ нь улс монголд нэр нь түгсэн Уялган, Үүр голууд рашаан ус булаг шандыг илэрхийлэх ажээ. Эрт дээр үеэс монголын дархан хилийг хамгаалан манаж ирсэн түүхт түмэн олныг бэлэгдсэн баганан дээр хүчтэний өлгий хэмээн эвхмэл монгол бичгээр бичлээ. Багананы дээд орой хэсгийн улаан өнгийн гурвалжин дүрс нь шулуун шудрага өөдлөн дэвжин мандахын бэлэгдэлийг агуулах юм. Мөнхийн хөдөлгөөний илэрхийлэл, эд баялаг идээ ундаа элбэг хангалуун байхыг бэлэгдэн шар өнгийн тойрог дотор Цагаан-Үүр гэж крил бичгээр бичиж тойргийн гадна талд ариун цагааныг бэлгэдсэн ашиi дэлгэрэх бадамлянхуа цэцгийг суурь болгон байрлуулав. 

2024-10-17 11:14:01