ИТХ-ын анхдугаар хуралдаан болов.
2024-11-05 11:18:24,   190

Аймаг, Нийслэл, Сум Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг сонгох 9 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар  хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт сумын ЗДТГ-ын  “Иргэний танхим”-д эхлэв.

            Хуралдааныг хуулийн дагуу хамгийн өндөр настай төлөөлөгч Ш. Пүрэвдаваа удирдав.

            Аймаг, Нийслэл, Сум Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг сонгох 9 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар  хуралдаанд төлөөлөгч Н. Мягмарсүрэн, С.Эрдэнэцогт , Ч. Болд,     Ж. Оюунбаатар, Л. Ариунаа, Б. Батнягт, Н. Шинэхүү, Л. Ганзориг, М. Мөнхзул,                      Э. Пунсалмаа, Н. Түмэнжаргал, Н. Эрдэнэцогт, Б. Батхишиг, Т. Ханддорж,                          Ш. Пүрэвдаваа, А. Цэндсүрэн, Б. Энхбаяр, П. Дэмид, Л. Одбаяр, Д. Батгэрэл,нар орлцож  Ж. Эрдэнэхүү эрүүл мэндийн шалтгаанаар өвчтэй хуралдааны ирц 95 хувьтай байв. Хурал 10.15 цагт эхлэв.

                Хэлэлцэх асуудал:

1 Сумын сонгуулын хорооны илтгэл, мэдээлэл

2. Сумын ИТХ-ын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай

3. Сумын ИТХ-ын Хуралдааны дэг батлах тухай

4. Сумын ИТХ-ын Хурлын даргыг сонгох тухай

5. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай

6. Хурлын хороо байгуулах тухай

7. Зөвлөл байгуулах тухай:

             Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг сонгох 9 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар  хуралдаанд 20 төлөөлөгч оролцсоноос МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Лонжид овогтой Одбаярыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сумын ИТХ-ын даргаар томилов. Мөн МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Төмөрийн Ханддоржийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж  сумын Засаг даргад томилуулахаар аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.  

 

 

2024-11-05 11:18:24