Даян дээрхийн агуй
Сумын тєвєєс 30-аад километрийн зайд Їїрийн голын баруун цутгал Дээрх голын дунд хавьд, зїїнээс нийлэх хавцал аманд Даян дээрхийн агуй байдаг. Даян дээрхийн агуйн ам нь Номхон уулын дунд орчим зїїн урагш хандсан том дєрвєлжин хаалга хэлбэртэй байдаг юм. Агуй том, жижиг гурван амтай. Агуйн том ам 3х4 метрийн хэмжээтэй, нєгєє хоёр нь тїїнээс бага юм. Агуй орчмын уулын хад чулуу нь шохойн чулуулаг бїтэцтэй. Агуйн их ам дотор талдаа 1 метр орчим єндєр чулуун босготой, босгыг давж ороход тєвєгтэй учир зориуд чулуун шат тавьсан. Энэ босгыг давангуут 7 метр орчим єргєнтэй, 15 метр єндєр дєрвєлжин хэлбэртэй том хєндий тасалгаа байна. Їїнээс цааш эхний тасалгаанаас нарийхан, намхан, урт, тал тал тийш салаалсан олон хонгил бий болно. Эхний хоёр хонгил тасалгааны урт 32,5 метр болдог. Хоёр дахь хонгил тасалгааны эцэст эгц дээш єгсєж ордог хоёрдахь давхрын хонгил тасалгаа байна. Тїїн лїї орохын тулд тусгай модон шат хэрэглэдэг.
Агуйн нэг хоёрдугаар давхрын хоорондох босоо зай нь 14.7 метр єндєр. Хоёрдугаар давхрын том хонгил тасалгаа нь баруун хойш чиглэсэн 4 метр єндєр, 3-5 метр єргєн, 24 метр урт юм. Эл тасалгаанд олон жижиг хонгил тал тал тийш салбарласан байдаг. Энэ хонгил тасалгааны шалны хэсэг гїн худаг мэт жижиг нїхтэй, гурван том баганатай. Энэ нь шил мэт тунгалаг єнгєтэй. Нэгийг нь хїмїїс зориуд хугалсан байна. Энэ хонгил тасалгааны зїїн єнцєг хэсэгт байгаа 2 метр єндєр нарийн босгыг давж, нїхээр шургаж буугаад нарийн хонгилоор явсаар дараагийн хонгил тасалгаанд орно. Эл хонгил тасалгаанаас агуйн мухар хїртэл том жижиг найман хонгил тасалгаа байдаг. Агуйн мухар хэсэгт хана дээврээс нь нурсан бололтой хад чулуу овоолоостой байдаг. Їїнийг нутгийнхан Цагаан асга гэдэг. Энэ нь нэлээд сїїлийн їед нурсан бололтой байдаг юм билээ. Тїїнээс цааш їргэлжилсээр хилийн дээс гардаг байсан тухай нутгийн хєгшчїїл хуучилдаг.
Агуйн амнаас энэ хїртэл 170 метр орчим урт гэж судлаачид хэмжиж тогтоосон байна. Дээхэн їед хїмїїс хусны їйс, лаа асааж гэгээ гарган агуйд ордгоос агуйн хана, дээвэр хєє тортог болж харласан байна. Даян дээрхийн агуйг дээр їеэс тахиж шїтэж ирсэн бєгєєд агуйн аманд 2 метр єндєр чулуун овоо босгож, хадаг яндар уяж, арц хїж асааж, идээ будааныхаа дээжийг єргєсєєр иржээ.
Эл агуйг ХVII зууны їеэс гадны орны жуулчид, эрдэмтэд судалж байжээ. Эрдэмтэн Ч.Дївжир 1960-аад онд нэлээд нарийн судалсан байна. Балганшадавдорж гэдэг хїн Даян дээрхийн сан гэдэг магтаал уншлагын ном 1728 онд бїтээсэн гэдэг мэдээ байдаг ч одоо хэр олдоогїй байна. Энэхїї сан магтаалыг Даян дээрхийн сахиусын тахилга їйлдэх їеэр уншдаг байжээ. Ламын гэгээний анхдугаар дїр Лувсанданзанжанцан /1639-1704/ зохиосон гэдэг “Их тэнгэр Увш хайрхан аймшиггїй баатар Даян дээрх хэмээн алдаршсанд тахил балин єргєх ёс, есєн хїслийн хурыг буулгагч чандмань эрдэнэ оршивой” гэдэг судар байдаг. Эл сударт бєє мєргєлийн Их хайрхан хэмээх Даян дээрхийн онгод сахиусыг бурханы шашинд оруулж, шарын шашны ёс зан їйлээр тахих, тахилга їйлдэх ёсыг єгїїлсэн байдаг. Бєє мєргєлийн шїтээн байсан Даян дээрх тїїхийн урт удаан хугацаанд шарын шашинд нєлєєгєє алдсаар бурханы шїтээн болсон гэдэг. Тийм ч учраас Сайн ноён хан Намнансїрэн єєрийн сангаас хєрєнгє зардал гаргуулан, Даян дээрхийн сахиусыг тахиулдаг байсан гэдэг.