
СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ
Тус сум нь “Эрүүл, оюунлаг, чадамжтай иргэний идэвхтэй оролцоонд тулгуурлан байгалийн нөөц, МАА-гаас гаралтай экологийн цэвэр бүээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, байгаль экологид сөрөг нөлөөлөлгүй аялал жуулчлалын бүс нутаг” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
Хөдөлмөрийн насны иргэдийг суманд ажлын байр бий болгох чиглэлээр мэргэшил мэдлэг, дадал чадвар зорилтот сургалтанд хамруулан үйлдвэрлэл эрхлэх суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
Хөтөлбөр төсөл, зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар тогтвортой байнгын ажлын байр бий болгох үүсгэл санаачлагыг дэмжиж эдийн засгийн бүтэцтэй уялдуулан оновчтой байршуулах.
Нийгмийн дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх суурь нөхцөл болох барилга байгууламжийг орон нутгийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан хямд төсөр зардлаар барьж байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх.
Сумын хөгжлийн гол тулгуур буюу онцлог нь: Газар нутгийн 79,05 хувийг эзэлдэг ойн санг зөв зохистой ашиглах, байгалийн үзэсгэлэнт газар нутагт түшиглэсэн аялал жуулчлал, спорт ан агнуур хөгжүүлэх, нийт мал сүргийн 50 хувийг эзэлдэг хагас эрчимжсэн үхрийн аж ахуйд түшиглэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулснаар иргэд орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах үндсэн нөхцөл бүрдэх юм.
Сумын брэнд бүтээгдэхүүн:
- Буриад талх
- Гэрийн мод, модон эдлэл
- Цөцгийн тос
- Шимийн архи
- Үйсэн сав