Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ж.Лонжид ИТХ-ын дарга 99015091
Д.Далай Засаг дарга 99056859 89056859
Т.Ханддорж Засаг даргын орлогч 99384518
Д.Цогт-Эрдэнэ Тамгын газрын дарга 95228843
Я.Буянзаяа Дотоод ажил хариуцсан түшмэл 95630941


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Н.Алтанхуяг: Төсөв гаргагчид барилгын үнийг хөөсрүүлж байна
Н.Алтанхуяг: Төсөв гаргагчид барилгын үнийг хөөсрүүлж байна
Нийтэлсэн: 4 жил өмнө
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр аймгийн удирдлагуудтай ээлжит  цахим хурал хийлээ. Цахим хуралд аймгийн Засаг дарга, холбогдох удирдах ажилтнууд оролцсоноос гадна Дорнод, Дорноговиос бусад аймгийн бүх сумын удирдлагууд хамрагдсан юм. Засгийн газар 2014 оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад байгаа. Төсвөө боловсруулахдаа салбарын сэтгэлгээгээр биш багийн сэтгэлээр хандаж, тэвчиж болох зардлуудыг тана гэж Ерөнхий сайд аймаг, сумдын удирдлагуудад даалгалаа. Дараагаар нь Дундговь аймгийн Засаг дарга н.Сүхбаатар:
.
-Манай аймагт драмын театрын  барилга баригдахгүй гурван жил боллоо. Одоогоор хоёр тэрбум төгрөгийн урьдчилгаа авсан байгаа. Үүнийг яах вэ? хэмээн асуусан юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ асуултад “Төсөв хийж байгаа хүмүүс барилгын үнийг өмнөх оныхоос нь 40-130 хувиар өсгөж тооцож, хөөсрүүлж байна. Ноднин 500 сая төгрөгөөр босгохоор байсан барилгыг энэ жил 1,5 тэрбумаар барихаар төсөвлөсөн байна. Яармагт баригдаж байгаа 600 ортой эмнэлэг анх 15 тэрбум төгрөгөөр эхлээд одоо 14 тэрбум төгрөг өгвөл баригдаж дуусна гэж байна. Ганданд баригдаж байгаа барилга анх 1,3 тэрбумаар эхлээд дөрвөн удаа нэмэгдсээр байгаад 11 тэрбум төгрөгийн  өртөгтэй болж байна. Өнөөдөр Монгол Улсын төсвийг Засгийн газар биш, УИХ ч биш, төрийн тамга барьсан “төсөвчин” гэгдэх хэдхэн хүн зохиож байна. Тэд зарим ажлын зардлыг хэт хөөсрүүлэн нэмж, анх баталсан зардлыг хэд дахин өсгөж байна. Энэ нь ажил уяж, хэдэн он дамжиж удаашрах шалтгаан болж байна. Бид ирэх оны төсвөө хэлэлцэх  үед үүнийг УИХ дээр ил тод мэдээлнэ” гэлээ.
.
“Шинэ сум”-ыг нээнэ
Шинэчлэлийн Засгийн газраас “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж байгаа.  “Шинэ сум” төсөлд хамрагдан Баянхонгор аймгийн хоёр сумын төвийг ирэх 12 дугаар сард нээхээр төлөвлөжээ. Цаашлаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дугуйн зам болон цанын зам нээхээр төлөвлөсөн байна.
.
Төсвийг танана
Ерөнхий сайд төсвийн зардлын хэмнэлтэд онцгой анхаарахыг аймгийн удирдлагуудад захиж байв. Энэ оны төсвийн тодотголыг ирэх бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барих аж. Энэ жил төсвийн орлогыг хэтэрхий өндөр төлөвлөсөн учраас орлого тасалдсан байна.Тиймээс зарлагыг танаж, багасгах юм.
.
ТҮЦ машиныг орон нутагт суурилуулна
Нийслэлийн дүүргүүдэд ТҮЦ машиныг суурилуулаад байгаа билээ. Харин оны өмнөхөн энэ машиныг аймгуудад суурилуулахаа Ерөнхий сайд цахим хурлын үеэр мэдэгдлээ. ТҮЦ машин ажиллуулснаар олон төрлийн хүнд суртлыг арилгасан гэнэ. Тухайлбал, хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний талаарх мэдээллээ авдаг байна.  Цаашлаад үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг ТҮЦ машинаас авдаг болгохоор ажлыг эхлүүлж байгаа аж.  Одоогоор иргэдийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл нь бүрэн цахимжаагүй юм байна. Тиймээс мэдээллийг нь цахимжуулах ажил явагдаж байгаа аж.
.
Н.Энх