Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ж.Лонжид ИТХ-ын дарга 99015091
Д.Далай Засаг дарга 99056859 89056859
Т.Ханддорж Засаг даргын орлогч 99384518
Д.Цогт-Эрдэнэ Тамгын газрын дарга 95228843
Я.Буянзаяа Дотоод ажил хариуцсан түшмэл 95630941


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилга ирэх онд ашиглалтад орно
Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилга ирэх онд ашиглалтад орно
Нийтэлсэн: 4 жил өмнө
Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо буюу “Ханын материал” орчмын 72 га талбайд төсөл хэрэгжүүлж буй “Хера холдинг” ХХК эхний ээлжинд 38.8 га газрыг барилгажуулахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. 
 
Одоогоор найман айлын газрыг чөлөөлж, барилгын хашаа барьж, 120 орчим рейсээр 3500 тн орчим хог хаягдлыг зайлуулжээ. 
 
Өнөөдрийн байдлаар төслийн ажил зогссон бөгөөд тус компанийн талбай дээр “9 Талт оргил констракшн” ХХК дэд бүтцийн ажил гүйцэтгэхээр өнгөрөгч долдугаар сард гэрээ байгуулж, инженерийн шугамын ажлыг хийж байна. 
 
Үүнээс шалтгаалан барилгын ажил эхлэлгүй, удааширч, холбогдох удирдлагуудад албан бичиг хүргүүлжээ. 
 
-Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хороо, “Хайлааст”-ын 72 дугаар сургууль орчмын дахин төлөвлөлт, 15 га талбайд “Асар Өргөө”, “Буурал сутай” ХХК-иуд төсөл хэрэгжүүлж байна. 
 
Эхний ээлжийн 30 айлын орон сууцыг ирэх оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор суурийн цутгасан талбайн ус зайлуулалт хийгдсэн, дэд бүтэц, төсөлтэй холбоотой ажлуудыг гүйцэтгэж байна. 
 
Барилгын суурийн ул бетоныг цутгасан бөгөөд “Дэд бүтэц төсөл” нарийвчилсан зургийг баталсны дараа дараагийн ажлыг хийх аж.
 
-Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо БХИС орчмын 30.3 га талбайд “Баганат өргөө” ХХК төсөл хэрэгжүүлж байна. 
 
Эхний ээлжинд 320 айлын орон сууцыг ирэх оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 
 
Одоогоор 310 дугаар цэргийн ангийн постыг шилжүүлэн барьж дууссан бөгөөд гадна тохижилт болон зам талбайн ажил хийгдэж байгаа аж. Барилгын материал таталт бүрэн хийгдсэн бөгөөд хоёр айлын газрыг шинээр чөлөөлжээ. 
 
-Мөн Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо БХИС орчмын дахин төлөвлөлтөд “Гангар инвест” ХХК 20.1 га талбайд төсөл хэрэгжүүлж байна.
 
Эхний ээлжинд 480 айлын орон сууцыг ирэх оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогоор барилгын суурийн ажил хийгдэж, шинээр 13 ширхэг гурван талт гэрээ байгуулан, гэрчилгээ бичиг баримтуудыг хүлээлгэж өгчээ.