ХАНДИВЫН МЭДЭЭ
Коронавируст халдвараас /COVID-19/ урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд2020 оны 3 дугаар сар 16 өдрийн байдлаар Цагаан-Үүр сумын Онцгой комисст хандив тусламжаар 551000 төгрөг, 80 ширхэг амны хаалт цуглараад байна. Үүнээс ахмадын хороо 451000 төгрөг 10 ширхэг хүүхдийн амны хаалт хандивлалаа. Мөн Булган багийн иргэн Б.Баасансүрэн 10 ширхэг амны хаалт, Засаг даргын орлогч Ш.Пүрэвдаваа 20 ширхэг амны хаалт, сумын Соёлын төв 40 ширхэг амны хаалт, Цоморлог хүүхдийн цэцэрлэг 100000 төгрөгийг тус тус хандивлаад байна. Эдгээр цугларсан хандивыг Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр зарцуулах болно. Хандив өгсөн нийт ахмадууд болон ахмадын хорооны дарга Б.Базарсад, Засаг даргын орлогч Ш.Пүрэвдаваа, иргэн Б.Баасансүрэн, Соёлын төвийн хамт олон, Хүүхдийн цэцэрлэгийн хамт олондоо талархаж буйгаа дамжуулж байна.Коронавируст халдвараас /COVID-19/ урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд2020 оны 3 дугаар сар 16 өдрийн байдлаар Цагаан-Үүр сумын Онцгой комисст хандив тусламжаар 551000 төгрөг, 80 ширхэг амны хаалт цуглараад байна. Үүнээс ахмадын хороо 451000 төгрөг 10 ширхэг хүүхдийн амны хаалт хандивлалаа. Мөн Булган багийн иргэн Б.Баасансүрэн 10 ширхэг амны хаалт, Засаг даргын орлогч Ш.Пүрэвдаваа 20 ширхэг амны хаалт, сумын Соёлын төв 40 ширхэг амны хаалт, Цоморлог хүүхдийн цэцэрлэг 100000 төгрөгийг тус тус хандивлаад байна. Эдгээр цугларсан хандивыг Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр зарцуулах болно. Хандив өгсөн нийт ахмадууд болон ахмадын хорооны дарга Б.Базарсад, Засаг даргын орлогч Ш.Пүрэвдаваа, иргэн Б.Баасансүрэн, Соёлын төвийн хамт олон, Хүүхдийн цэцэрлэгийн хамт олондоо талархаж буйгаа дамжуулж байна.