Суманд анх удаа гамшгаас хамгаалах “Иж бүрэн” сургууль боллоо
Суманд анх удаа гамшгаас хамгаалах “Иж бүрэн” сургуулийг аймгийн онцгой байдлын газар, Зуд болон ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх төсөлтэй хамтран 2019 оны 06 дугаар сарын 22-24-ны өдрийн хооронд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн онцгой байдлын газрын 4 албан хаагч, сумын онцгой комиссын 11 гишүүн, ерөнхий мэргэжлийн ангийн 66 гишүүн, мөн төсөвт байгууллагын 56 албан хаагч, Булган багийн 23 иргэн нийт 156 хүн хамрагдсан байна. “Иж бүрэн” сургуулийн үеэр суманд болзошгүй гамшгийн нөхцөл байдал үүссэн үед сумын Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, сургах, харилцан ажиллагааг сайжруулах, сумын хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд гамшиг, аюулт үзэгдэл, ослын үеийн алба, мэргэжлийн анги, штабын бэлэн байдал, гүйцэтгэх үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, харилцан ажиллах дасгал сургуулийг зохион байгууллаа.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дүгнэх үзүүлэлтийг нийт 3-н төрөл 7 арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгсөн бөгөөд нийт сумын хэмжээнд зохион байгуулалт 88.6%, хичээл сургалтанд хамрагдсан байдал /оролцоо/ 90%, цагийн байдал дээр ажилласан байдал 85, нэгдсэн жагсаал 94.6%, бэлтгэл бэлэн байдал 82.6%, аранзны иж бүрдэл 85.3%, багаж техник хэрэгсэл 91.6%, нийт дүн 88.2%, дүгнэгдсэн байна.