ГАМШГААС ХАМГААЛАХ САЙН ДУРЫН ХЭСЭГ БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Зуд болон ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд “Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг” бэлтгэх сургалтыг Ерөнхий мэргэжлийн ангийн аврах бүлгийн 20 гишүүнд дараах сэдвүүдийн хүрээнд онцгой байдлын газрын ангиллын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах ахлагч Б. Тэнгис, сургагч багш н. Отгон-Эрдэнэ нар танхимын сургалтыг зохион байгуулав. Мөн анхны тусламж дадлага ажил, аврах олс зангидах дадлага сургууль, хээрийн дадлага сургууль, гал унтраах дадлага сургуулийг зохион байгуулсан.