АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Цагаан-Үүр суманд тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх түүнд тулгамдаж байгаа асуудлуудыг хамтдаа шийдвэрлэх арга замыг тодорхойлох, хамтын чиг хандлагаар нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн аялал жуулчлалын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Цагаан-Үүр сумын ЗДТГ, Хилийнцэрэг, тусгайхамгаалалттайгазар, сумын соёлын төв,аялал жуулчлал эрхлэгчид, малчны бүлгүүд, иргэд,морин хөтөч, жуулчинд явдаг жолооч нар, худалдаачид, буудлын эзэд, жуулчдад мах сүүгээ зардаг малчид, аялал жуулчлал сонирхогч иргэд, “Улаанбаатар аялал жуулчлалын холбоо”-ны төлөөлөл,төслийн мэргэжилтнүүд зэрэг  хүмүүс оролцлоо.