ХӨДӨӨГИЙН БАГУУДАД АЖИЛЛАА

Сумын ИТХ, ЗДТГ, ЭТМ хамтран хөдөөгийн багуудад ажиллах ажлын хэсгийг томилон ажиллуулаа. Энэ сарын 11-18-ны хооронд иргэдтэй уулзаж мэдээлэл хүргэх, тэдний санаа бодлыг сонсох, сум орон нутагт зохион байгуулагдаж байгаа цаг үеийн болон томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулах, хаврын хуурайшилттай үед гал түймрээс урьдчилан сэргийлэх санамж бичиг зөвлөмжийг өгч ажиллаа.