Аймгийн аварга малчин тодорлоо

Цагаан-Үүр сумын Уялган багийн малчин Цэрэндулам овогтой Марууш мал аж ахуйн салбарт тасралтгүй 57 жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрөө үнэлүүлж “Аймгийн аварга малчин” цол тэмдэгээр шагнууллаа. Мөн Цагаан-Үүр сумын Уялган багийн малчин Ж.Хадбаатар аймгийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж шагналыг Цагаан-Үрр сумын засаг дарга Д.Далай, ИТХ-ын дарга Н.Мягмарсүрэн, багийн засаг дарга Э.Одгариг нар гардуулан өглөө.