ЦАГААН-ҮҮР СУМЫН "ЦАРЦСАН" БАРИЛГА

 

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын сургуулийн барилгын ажил эхлээд дөрвөн жилийн нүүр үзсэн ч ашиглалтад оролгүй шинэ сургуулийн босгоор алхах хүсэлтэй хүүхдүүдийн итгэл алдарч эхэллээ. Анх 2014 онд 1 тэрбум 560 сая төгрөгийн төсөвт өртөгтэй энэхүү барилгын ажлыг гүйцэтгэхээр Улаанбаатар хотын "Ган цаг" ХХК тендерт шалгарч ажлаа эхэлсэн байна. 2017 онд 200 сая төгрөгийн санхүүжилт улсын төсөвт тусгагдан батлагдсан боловч барилгын ажил хийгээгүй учир буцаан татагдсан аж. Ийм шалтгаанаар барилгын ажил хойшилсоор энэ онд улсын төсөвт хөрөнгө тусгагдаагүй учир барилгын ажил зогсонги байдалд орж ашиглалтанд орохгүй өдийг хүрлээ Тус сумын сургуулийн барилгыг 320 хүүхдийн суудалтай хичээлийн байр бариулахаар санал хүргүүлсэн боловч 220 хүүхдийн сургуулийн өргөтгөлийн барилгаар зураг төсөл нь хийгдсэн юм.