Харилцах хүснэгт
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг Даргын Тамгын Газар
НэрАлбан тушаалГар утас Ажлын утас
Ж.Лонжид ИТХ-ын дарга 99015091
Д.Далай Засаг дарга 99056859 89056859
Т.Ханддорж Засаг даргын орлогч 99384518
Д.Цогт-Эрдэнэ Тамгын газрын дарга 95228843
Я.Буянзаяа Дотоод ажил хариуцсан түшмэл 95630941


Гарчиг   
И-мэйл   
Зурвас   
   
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн: 1 жил өмнө

1992  оны үндсэн хуулиар сумын АДХ-ын Гүйцэтгэх захиргаа гэсэн хамтын удирдлагатай, төрийн захиргааны орон нутгийн байгууллагыг татан буулгаж, сум, багийн засаг дарга гэсэн шинэ алба бий болсон. Засаг даргаар 1992-1995 онд С.Баасанжав, 1995-1997 онд Н.Болд-Эрдэнэ, 1997-2000 онд Ц.Цолмон нар ажиллаж байлаа. 2000 онд сумын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Далай цэргийн газар ажиллаж байсан хурандаа Д.Лхагвасүрэнтэй засаг даргад өрсөлдөн ялалт байгуулсан бол 2004 онд өрсөлдөгчгүй засаг дарга болсон байна. 2008 онд мөн гуравдахь удаагаа засаг даргад өрсөлдөж ялалт байгуулсан. 2012-2014 онд Б.Эрдэнэбат, 2014 оноос засаг даргаар Т.Ханддорж ажиллаж байна Засаг дарга нутгийн захиргааны төрийн удирдлагыг хангаж, үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах үүрэг бүхий Засаг даргын тамгын газар гэсэн шинэ бүтэц 1992 онд бий болсон. ЗДТГ бол сумын хурал болон Засаг даргад мэргэжил, арга зүй, зохион байгуулалт, эрх зүйн талаар өдөр тутам туслаж, эрх үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангаж байх алба юм. 2013 оны эхний байдлаар сумын ЗДТГ нь дараах бүтэц зохион байгуулалтын удирдлагын тогтолцоотой ажиллаж байна. Засаг даргын орлогч Ж.Эрдэнэхүү, Тамгын газрын дарга Д.Цогт-Эрдэнэ, Дотоод ажил сургалт сурталчилгаа хариуцсан ажилтан Д.Болор-Эрдэнэ Халамжийн мэргэжилтэн Д.Ариунаа, газрын даамал Л.Одбаяр,Санхүүгийн албаны дарга Б.Тэгшжаргал Төрийн сангийн төлөөлөгч  Э.Одгариг, ня-бо Золжаргал, БОХУБ-ч Б.Ганбат, Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн Ц.Чимэдцэрэн, Архив, бичиг хэргийн эрхлэгч Ц.Цогзолмаа, сумын  нийгмийн ажилтан Б.Сарныгэрэл, нярав Б.Ганзориг, үйлчлэгч Э.Чулуунцэцэг, Л.Отгонням, жолооч Б.Лхагваа, олон нийтийн байцаагч М.Батбаяр нар багтдагаас гадна босоо удирдлагатай Улсын бүртгэгч Б.Долгорсүрэн, татварын байцаагч Г.Нандинчимэг, Нийгмийн даатгалын байцаагч Д.Энхтүвшин нар ажиллаж байна. Мөн гэрээт манаач галч З.Отгонбаяр, З.Баярмагнай, Б.Гантулга, П,Дэлгэрсайхан нар улирлын чанартай ажилладаг. 2002 онд батлагдсан “газрын тухай хууль”-ийн дагуу тамгын газрын бүтцэд газрын даамлын орон тоо бий болж, иргэн, ААН, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, түүнтэй холбоотой харилцааг зохицуулах үүрэгтэй ажиллуулж байна. 2010 оноос “нэг цонхны үйлчилгээ”-г нээж нийгмийн халамж, нийгмийн даатгал, газрын кадастар, татвар, иргэний бүртгэл зэрэг иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж байна. УИХ-аас 2010 онд батласан “Монгол мал үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор сумдад мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулж, түүнд ажиллах  мал эмнэлэг, үржил, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн гэсэн 3 орон тоог бий болгосон байна. Сумын ЗДТГ-ын даргаар 1992-1995 онд Ч.Мөнхбат, 1995-1996 онд Д.Бат-Эрдэнэ, 1996-1998 онд Т.Сарантуяа, 1998-1999 онд О.Бадарч, 1999-2000 онд З.Цогзолмаа, 2000-2005 онд Д.Батжаргал, 2005-2006 онд З.Цогзолмаа, 2006-2011 онд Б.Эрдэнэбат, 2011 оноос Д.Цогт-Эрдэнэ ажиллаж байна. ЗДТГ нь "Байгаль орчин тогтвортой хөгжлийн бодолгын тасаг", "Мал эмнэлэг үржлийн тасаг", "Санхүүгийн албаны тасаг", "Нийтлэг үйлчилгээний тасаг", "Нэг цонхы үйлчилгээний тасаг" , "Цагдаагийн тасаг" орон тооны бус 6 ажилтан нийт 37 орон тооны ажилтан албан хаагчтайгаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж бол баг юм. Цагаан-Үүр сум анх байгуулагдаж байх үедээ 8 багтай байсан бөгөөд өнгөрсөн 80 жилийн түүхэндээ багаа татан буулгаж бригад, хэсэг болгож байгаад 1992 онд шинэ Үндсэн хуулий дагуу дахин байгуулж байсан юм. 2013 оноос Уялган багийн засаг даргаар Д.Энхболд, Үүр багийн засаг даргаар Д.Ганхуяг, Дархинт багийн засаг даргаар Д.Далай, Булган багийн засаг даргаар Ө.Гантулга нар сонгогдон ажиллаж байна.
 

Холбоотой мэдээ